2010-04-02
өөртөө захиа бичив
Өөртөө захиа бичдэг юм билүү.? өнгөрсөн үетэйгээ ярилцаж үзмээр санагдаад байх юм. өнгөрсөн үед байсан би одоо байгаа би хоёр ярилцаж байна гээд боддо. тийм юм байх боломжгүй тул ирээдүйд байгаа өөртөө захиа бичвэл ядаж өнгөрсөн үед байгаа би (одоо бичиж байгаа би) ирээдүйд байгаа би-д юм хэлж болох юм байна.

сайн байна уу ирээдүйн би минь!
би чиний өнгөрсөн үед амьдарч байгаа чи буюу би байна. байн байн би гэж хэлээд байх балай санагдаад одооноос чи гэдэг үгийг ашиглаж бичлээ. чамаар сонин сайхан юу байна? хичээл ном давгүй юу? хаана аль сургуульд сурж байна? эсвэл бүүр сурахаа больцон уу? хэзээ энийг уншихыг чинь мэдэхгүй байгаа учираас яг юуны талаар асуухаа ч мэдэхгүй байна. өө би ямар мангар юм бэ, чи надад хариу бичлээ ч тэрийг би уншиж чадахгүй шдээ. тэхээр одоо би асуулт асуухаа болих хэрэгтэйм бн.
надаар нам тайвандоо, өдөр бүрийн нэг хэвийн амьдрал үргэлжилсээр л байна. өглөө босоол гитараа балбаад л, өдөр энэ тэрүүгээр тэнээл, орой гэртээ ороод жоол зурагт үзээл, тэгээл гитараа балбаад л... гитар гэснээс чи мундаг гитарчин болсон уу? чамайг сайн тоглодог болоосой гээл байнга л хурууны дасгал энэ тэр хийдийшд. нээрэн би сүүлийн үед экзистэнциализм гээд нэг хэл хугалчихмаар нэртэй филисофийн чиглэлийг их сонирхож байгаа. жан поль сартр энэ тэр гээд гээд хэд хэдэн филисофчдын номнуудыг уншсан. аа бас зэн буддизм гээд аюурзаны нэг номыг их сонирхож уншиж байгаа. өөрийгөө хайгаал байна, одоогоор өөрийн гэсэн үзэл бодол гээд байх онцын юмгүй, ертөнцийг үзэх тогтсон үзэлгүй л байна. үргэлж л хувьсан өөрчлөгдөж байдаг сонирхолоо яалтай билээ. нээрэн чи наанаа мангар хэвээрэ л байгаа юу? жоохон ч гэсэн ухаантай болсонуу? надад хариу бичиж чадахгүйг чинь мэдэж байгаа болохоор асууж байгаан,хэхэ
ном уншсаар байгаад л ухаантай болчихгүй лдээ. үй түмэн мэдээлэлийн дунд байсаар байгаад аль нь жинхэнэ мэдлэг аль нь зүгээр л мэдээлэл гэдгийг ч ялгаж чадахгүй байна. өөрө л байнга бодож амьдралын талаар эргэцүүлж тэгээд өөрөөсөө хариултыг нь олох хэрэгтэй. бодоход тус болог гэж ном унш. уншсан зүйлдээ хэт автахгүй байх хэрэгтэй. хүмүүс намайг тэгдэг гээд байдын. үгүү шд тэ?
өөртөө өгөх өөр зөвлөгөө чинь юу билээ,
ер нь дандаа өөртөө захиа бичиж байх хэрэгтэйм байна. хааяа мартсан зүйлээ эргэж санаад л, бас тэр үед ямар байснаа санаж шоолоод л..
би мартчиж магадгүй гээд саяхан уншсан, өөртөө таалагдсан нэг үгийг бичээдхий "бусадтай өрсөлддөггүй хүнтэй хэн ч өрсөлдөж чадахгүй" ямар байна? гоё хэлсэн байгааз. заза дараа дахиад захиа бичнээ. баяртай.

ps: цаг хугацааны талаарх ойлголт маань жоохон муу болохоор логикийн хувьд алдаатай зүйл бичсэн байж магадгүү шүү.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax