2011-11-06
гэрийн аав
хүүгээ харж байгаа... гэрийн аав болж байгаа.. ээж нь хичээлдээ яваад эхэлчихсэн.. хүүтэйгээ гэртээ 2уулаа үлдээд л.. хүүтэйгээ байх сайхан.

ээж нь эрдэм номонд шамдаж байх зуур, хүүгээ эрүүл саруул өсөн торниход аав нь анхаарч байгаа.

аав нь хааяа жоохон мунгинанаа... баастай живхийг нь сольж байхад аавруугаа шээнэ. халаасан сүүгээ болсон эсэхийг нь шалгах гэж аав нь өөрийгөө түлнэ. тэвэрч байхад гулгиад цамцыг маань гоё болгоно.. хөгжилтэй зүйл их болох юма, хэхэ.
Сэтгэгдэл:


PROUD OF YOU
PROUD OF YOU алга ташилт
Бичсэн: trilobit цаг: 00:15, 2011-11-17 | Холбоос | |


өөрийнхөө дуртай хөгжимүүдээс хүүхэд сонсоод айж цочихооргүйгээс нь сонсгоол байгаа, блогтоо оруулж байсан зарим дуунууд бас чилл ааут, классик ая нтр гээл... нээрэ би хааяа үкүлэлэ тоглож өгдийн..

бас
энийг сонсох их дуртай
Бичсэн: Манхүү цаг: 21:25, 2011-11-09 | Холбоос | |


еээ өөлхий, ямар хөгжим?
Бичсэн: хундага цаг: 14:56, 2011-11-09 | Холбоос | |


бүүвэйлж байгаа,

хараацай шувууны дэгдээхэй шиг
харцан дундаа дуудаад байнаа

ээ бүүвэй, ээ бүүвэй...

гээд л дуулаад байгаа.. бүтнээр нь яг ямар үгтэйг нь мэдкүү, заримдаа амандаа аялаал...

заримдаа сэрүүн байхад нь зөөлөн хөгжим сонсгодын..
Бичсэн: Манхүү цаг: 20:51, 2011-11-07 | Холбоос | |


хүүхдээ бүүвэйлжийнү? ямар дуу дуулж өгчийна даа?
Бичсэн: хундага цаг: 16:47, 2011-11-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax